Dieses Template installieren
Мухар сүсэг ёстой л МУХАР

Гоёотчихсон хүзүүтэй гэлжгий амьтан сууж байна би, :( ээмэр өрөвдмөөр эдр :P
Гоёогоо гаргахынсан, хэнээс ч асуухаа мэдэхгүй юм. Угаасаа сайхан залууд мөргө л гэж хэлнэ. Инээд наргиан болоод өнгөрнө л дөө. Би тэгээ л залуу малууд нь мөргөөд л тэ тийм юм гэж юу байхав. Түгээмэл хэнд ч ойлгомжтой асуудалд мэдсээр байж яах гэж ингэж инээдтэй ханддаг байна аа. Гол нь бүр үнэн голоосоо түүндээ итгэчихсэн. Миний бодлоор би маш удаан хөдөлгөөнгүй ком-ын ард суудгаас л болж байгаа, миний хохь.

Эндээс ургуулаад бодлоо л доо нээрээ хар муур харахаараа хүмүүс эвгүйцээ л сүйд майд болдгийн зүгээр. Миний муу хөөрхөн андыг яах гэж тэгэж ад үздгийн. Хар өнгөтэй төрсөн нь тэдний буруу юм уу. Урдуур чинь гүйхгүй гээд яахавдээ төрсөн нутагтаа дураараа явж болохгүй гэж үү. Хөөрхөн л амьтан шд. Манай орц хар мууртай, хар мууртай найзууд ч байна. Юу ч болоогүй л байна. Харин ч бусдаас өмнө газар хөдлөлтийг мэдрэх байх.
Эзнийгээ үхээсэй гэж боддог гээ л муу хэлээ л тэгээд унтчихсных нь дараа самардаад эзнийгээ алчихсан муур байгаа юм уу. Муурны хэл мэддэг болоод бодлыг нь уншдаг болсон гэж би лав дуулаагүй. Өөрсдөө л зодож байгаад шангаа авж байгаа. Хүнээс өөр өмхий санаатай амьтан гэж байхгүй. Байгалийнхаа зөнгөөр амьдрах гэж ядаж яваа л юмнууд.

Миав миав дугараад
Мярайж гэтэж явдаг
Урт хумсаа нуугаад
Урт сахлаа нуудаггүй
Муурын хумс хурц шүү
Муулж битгий хэлээрэй
Бяцхан муур нь ууртай шүү
Битгий түүнийг зодоорой 

гээд ниэээх хөөлхөн дуу байдгиймдаа. Яг л муур бид хоёрын тухай дуу. :P
За муур ч яахав ингээд зогсохгүй бол дургүй хүмүүсийнх нь үс босч байгаа байх.

Аа тийн бас нэг юм муу өдөр сайн өдөр. Өнөөдөр үсээн засаж болохгүй үхнэ, өнөөдөр шинэ ажил эхлэж болохгүй нурна, өнөөдөр хулгай хийж болохгүй баригдана гээ л… Хулгай хийхэд ээлтэй өдөр гэж бас байдаг байх нь. Тэгээд итгэж байгаан бол өөрөө л мөрдөнө биздээ хүнийг дарамтлаж шахаад байх ямар ч хэрэг байхгүй шд энэ хүмүүс. Би үхэх өдөр өчнөөн л үсээ заслаа гэхдээ би амьд л явж байна. Сайхан очерьгүй байхад үсчин орох ч сайхан шүү.

Би шашин шүтлэгийг үгүйсгэх гэсэнгүй гол нь хажуугаар нь дагаж явдаг энэ мухар сүсгэнд автахаа больчихвол зүгээр л байхын гэж. 

За тэгээд мухар замууд ч олондоо олон хайч дэлгэж тавих, ширээн дээр суух нтр гээ л.  Бүдүүлэг л хэрэг болохоос тэглээ гээд ярьдаг шиг нь зүйл болохгүй гэдэг нь ямарч эрүүл ухаантай хүнд ойлгомжтой.
Хоол үлдээхэд зарим үндэстэн нь дургүй байхад зарим нь үлдээдэг ёстой байх жишээтэй. Өлсөөд байвал үлдээхгүй идсэн нь дээр шд, цатгалан байхад бол заавал дуусга гэж шахдаг хүмүүс ёстой муухай. Гэм хийсэн гэдэс биш, гэнэт олдсон хоол биш сайн дураараа ходоодоо гэсгээх нь утгагүй.

Хоол унд гэснээс архи санаанд орчлоо. Архи өөртөө хундгалдаггүй гээ л хүн уруу татаж архидана, хүн хүн дамжиж явах хундагыг заавал бага багаар нэмэж өгнө. Яана даа уухгүй гээд гүрийчихвэл дараа нь сайхан харьцнаа л гэж үгүй болж байгаамдаа муусайн дээд мэргэжлийн архиний амталгаачингууд.

Хаанаас хэн гээч нь зохиож гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй олон инээдтэй бичигдээгүй дүрэм номууд миний л гар хөлийг тушнаа гэж байхгүй шүү. 


Гэснээс миний гоёо гарчлаа :)) тиимээс
Бусдыг муулахаар гоёо гардаг юм байна гээл гоёотогсод минь муулаад бай, муулаад бай

 
  1. von amurzaya gepostet